Зориг Сан
Би монгол хүний саруул ухаанд итгэдэг.С.Зориг

Сайн засаглал / Хэрэгжсэн

Мониторинг

  • МУИС-ийн судлаачдын багтай хамтран 2002 онд батлагдсан Авилгатай тэмцэх үндэсний Хөтөлбөрийн хэрэгжилтэд мониторинг хийлээ. Судалгаанд 9 яам, 16 аймгийг хамруулж тайланг хэвлэн олон нийтэд тараасан (2004 он)
  • Нээлттэй Нийгэм Форумаас зарладаг төрийн үйлчилгээнд мониторинг хийх хөтөлбөрийн хүрээнд:

- Замын-Үүд, Улаанбаатар хотын гаалийн боомтуудын үйл ажиллагаанд хийсэн мониторинг (2006 он)

- Төрөөс боловсролын салбарт үзүүлж буй оюутны сургалтын тэтгэлэг, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаанд хийсэн мониторинг (2007 он)

- Гамшгийн хор уршгийг арилгахад зориулсан хандив, тусламжийн зарцуулалтанд хийсэн мониторинг (2008 он)

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалтууд (2001-2005)

  • Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн анхан шатны мэдлэг олгох, туршлага судлах анхны уулзалт семинарыг 60 орчим сэтгүүлчийн дунд зохион байгуулсан (2001 он)
  • Дэлхийн банкны зөвлөх, Канадын эрэн сурвалжлах сэтгүүлч Р.Макдонелл уригдан ирж эрэн сурвалжлах сэтгүүл зүйн “Фридония” хичээл зааж, Ерөнхийлөгч Эстрадагийн авлигын хэргийг Филлипины Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төвийн сэтгүүлчид хэрхэн илрүүлсэн талаар иж бүрэн сургалт явууллаа. Сургалтанд хот, хөдөөгийн 42 сэтгүүлч болон сэтгүүл зүйн чиглэлийн сургуулийн багш нар хамрагдсан (2002 он)
  • Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр ажиллах, сурах хүсэлтэй сэтгүүлчдэд зориулан Ч.Базарын бичсэн “Хэрхэн эрэн сурвалжлага хийх вэ?” ном, Филлипины сэтгүүлчдийн баг Ерөнхийлөгч Жозеф Эстрадагийн авлигын хэргийг илрүүлсэн тухай “Ерөнхийлөгчийг огцруулсан сэтгүүлчийн нөр их хөдөлмөр” эрэн сурвалжлах сэтгүүлчдэд зориулсан гарын авлагыг орчуулж хэвлэн сэтгүүлчдэд тараасан (2004 он)
  • Глоб Интернэшнл ТББ ба Хэвлэлийн хүрээлэнтэй хамтран “Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө”төслийг хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн асуудлаар хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид, эрхлэгч нарт сургалт, уулзалт семинар зохион байгуулж, тусгайлсан сэтгүүлчдийн багийг 8 сарын хугацаанд дадлагажуулсан (2005 он).

Авилгалын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх

  • “Авлигын тухай ойлголт, тэмцэх арга зам” сэдэвт семинарууд - (1999-2001)
  • “Монголд авилга бий юу?” - эссений уралдаан (1999 он)
  • Transparency International байгууллагаас гаргасан “Resource book-2001”, Монгол дахь авлигын байдал зэрэг номыг орчуулж үнэ төлбөргүй тараасан (2001он)
  • “Өнөөдөр...үгүй бол хожимдоно” - авлигатай тэмцэх чиглэлээр уран бүтээлчид, сэтгүүлчдийн дунд радио телевизийн нэвтрүүлэг, ролик, нийтлэл, зурагт хуудасны уралдаан (2001 он)
  • “Авлигын эсрэг тэмцэлд иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн үүрэг” уулзалт семинар - хэвлэл мэдээллийн болон ТББ-ын төлөөлөгчид, НҮБХХ, Хүний аюулгүй байдлыг хангах Сайн засаглал хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан (2002 он)
  • “Авилгал: Мөнхийн үзэгдэл биш” ном (2003 он)
  • “Авилгалд дүн шинжилгээ хийх” төслийн хүрээнд Улаанбаатар хотын бүх дүүрэг, 5 аймгийг хамруулан их сургуулийн багш, тусгай шинжээчдээс бүрдсэн баг авлигын талаар судалгааны ажлыг орон нутагт хийн товхимол гаргасан (2003 он)
  • “www.anticorruption.mn” - Авлигын эсрэг анхны вэб хуудас хийж байршуулсан (2004 он)
  • “Авлигын эсрэг ном зүй” - авлигын сэдвээр ном, сонин, вэб хуудас дээр гарсан нийтлэлийн материал, судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлүүдийг нэгтгэж товхимол бэлтгэн мэдээллийн сантай болсон (2005он)
  • “Боловсролын байгууллага дахь авилгал Монгол улсын хөгжлийн ирээдүйд нөлөөлөх нь” - эссений уралдаан (2005 он)
  • Авлигын эсрэг лекцийн уралдаан - Их дээд сургуулийн багш, судлаачид, нийгмийн ухааны мэргэжилтнүүд, хуульчдын дунд зарласан (2006он)
  • Олон нийтийн зөвлөлийг чадавхижуулах төсөл - Глоб Интернэшнл ТББ-тай хамтран ОНЗ-ийг чадавхижуулах замаар АТГ-ын авлигыг бууруулахад чиглэгдсэн үйл ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулах зорилготой (2009 он)

Ардчилал, сайн засаглал, төрийн ил тод байдал

  • “Сайн Засаглал” олон улсын бага хурал - Азид ардчилал шинэчлэлийг дэмжих холбоо, Бүгд найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнтэй хамтран зохион байгуулж илтгэлүүдээр 3000 ширхэг ном хэвлүүлсэн (2001он)
  • “Үнэ цэнэтэй компаниудын хувьчлал” - бодлого тодорхойлогчид, тэргүүлэх эдийн засагчид болон хэвлэл мэдээллийн ажилтнуудын дугуй ширээний ярилцлага (1999он)
  • “Өнөөдөр эсвэл хэзээ ч” - Улсын онцгой комисс, аймгуудын ЗДТГ-тай хамтран бэлтгэсэн радио телевизийн 12 удаагийн цуврал нэвтрүүлэг (2001он)
  • “Цөөнхийн хэвлэл мэдээлэл” төсөл - УИХ дахь цөөнхийн байр суурь, бодлогыг хэвлэл мэдээллийн байгууллагууд болон олон нийтэд хүргэх зорилгоор хэрэгжсэн (2003он)
  • “Миний Үндсэн хууль, Миний эрх чөлөө” - Монгол Улсын Үндсэн хуулийн агуулгыг хялбар аргаар ойлгуулах зорилгоор хүний эрх, эрх чөлөөний талаар заасан 16-р зүйлийг комикс хэлбэрээр тайлбарласан номыг Үндсэн Хуулийн Цэцтэй хамтран бүтээсэн (2005 он)
  • “Ардчиллын тухай” Роберт Далийн номыг судлаач Д.Ганхуяг, Ч.Энхбат нар монгол хэлнээ хөрвүүлснийг 10,000 ширхэг хэвлүүлэн үнэ төлбөргүй тараасан (2004 он)
  • “Хууль тогтоох үйл ажиллагаан дахь судалгаа, шинжилгээний чадавхийг бэхжүүлэх нь” - Азийн сангийн засаглалыг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд хууль тогтоох үйл явц дахь судалгаа, шинжилгээний чадавхийг сайжруулах талаар судалгаа хийн зөвлөмж гаргасан (2005 он)
  • Хууль тогтоох үйл ажиллагааг сайжруулах бичил төсөл - хууль тогтоогч, шийдвэр гаргагчдад бодлогын асуудлаарх тодорхой мэдээлэл судалгааг 12 сэдвээр гаргаж хүргүүлсэн (2007 он)
  • Олборлох салбарын ил тод байдлын санаачлагыг дэмжиж “Төлсөн авснаа нийтэл” нэртэй ТББ-уудын Эвслийн зохицуулах зөвлөлийн гишүүнээр ажиллаж олон нийтэд ойлгуулах, тэдний дэмжлэгийг авах зорилгоор танилцуулга хэвлэж, телевизийн богино хэмжээний ролик бэлтгэн цацсан. Мөн төслийн хүрээнд “Escaping The Resource Curse” номын хоёр бүлгийг монгол хэлнээ орчуулан “Байгалийн баялагтай байхын зовлон” нэрээр хэвлэж тараасан.
Сайн засаглал
Залуус ба боловсрол
Нийгмийн хөгжил