Зориг Сан
Би монгол хүний саруул ухаанд итгэдэг.С.Зориг

“Монголын залуучууд эх орныхоо хөгжлийн төлөө” сэдэвт фото, видеоны онлайн уралдаан

#Youth4Mongolia

2015 Олон Улсын Залуучуудын Өдөрт

“Монголын залуучууд эх орныхоо хөгжлийн төлөө” сэдэвт фото, видеоны онлайн уралдаан

Жил бүрийн 8-р сарын 12-нд тохиодог Олон улсын залуучуудын өдрийг угтан Монгол дахь НҮБ-ын Сайн Дурын Байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо хамтран “Монголын залуучууд эх орныхоо хөгжлийн төлөө” сэдвийн хүрээнд фото зураг, видео бичлэгийн онлайн уралдааныг зарлаж байна. Энэхүү уралдаан нь Монгол орны хөгжлийн төлөөзалуучууд юу хийж бүтээж байгаа болон хэрхэн юу санаачлан хийж болох талаар өөрсдийн авсан зураг, видеогоор дамжуулан туршлага, мэдээлэл, шинэ санааг хуваалцах, залуучуудын нийгмийн сайн сайхан хөгжлийн төлөөоролцоог дэмжих зорилготой юм.

Үндэслэл:

1999 оны 12 дугаар сарын 17-нд НҮБ-ын Ерөнхий Ассемблей Залуучуудын асуудал хариуцсан сайд нарын Дэлхийн Чуулган (1998 оны 8-р сарын 8-12-нд, Лиссабон) –наас гарсан зөвлөмжийг 8-р сарын 12-нд тунхагласан тул Дэлхийн Залуучуудын Өдөр болгон тэмдэглэдэг болжээ.

Залуучуудын оролцоо санаачлага нь хүн төрөлхтний тогтвортой хөгжилд хүрэх амин чухал асуудал бөгөөд аливаа улс орны хөгжилд залуучуудын улс төр, эдийн засаг, нийгмийн оролцоог дэмжих боломжийг бүрдүүлэх шаардлагатай байна. 2015 оны Олон улсын залуучуудын өдрийн үйл ажиллагаа залуу хүнийг чадавхижуулах, нийгмийн сайн сайхан үйлсэд бүрэн дүүрэн хувь нэмэр оруулах, хөгжил дэвшил, энх тайвныг бүрдүүлэхийн төлөө залуучуудын оролцоог дэмжих асуудлыг хөндөж байна.

Энэхүү фото зураг, богино видеоны онлайн уралдаан нь 2015 оны “Залуучуудын нийгмийн оролцоо” сэдэвт Дэлхийн залуучуудын өдрийн дэлхийн нийгмийн сүлжээний кампанит ажлын хүрээнд явагдаж байна.

Агуулга: Тус уралдаанд оролцох гэрэл зураг болон видео бичлэгүүд дараах асуултад хариулахуйц агуулгад нийцсэн байна:

Монгол улс орноо хөгжүүлэх үйлсэд та хэрхэн яаж оролцож байна вэ? Улс орноо улам сайн хөгжүүлэхийн төлөө Залуучууд юу хийж чадах вэ?

Хугацаа: 7-р сарын 29 - 8-р сарын 25

Зохион байгуулагч:

НҮБ-ын Сайн Дурын Байгууллага – UNV

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр - UNDP

НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо – UN YAP

Хэн оролцох: 15-29 насны залуучууд

Хэрхэн оролцох, бүтээлээ явуулахад анхаарах зүйлс:

Уралдаанд оролцогчид нэг фото зураг эсвэл видео бичлэгээ #Youth4Mongolia ашиглан оруулах бөгөөд Зохион байгуулагчдын UNDPMongolia эсвэл UNVMongolia фэйсбүүк хуудас дээр тавих эсвэл

stepanka.pechackova@undp.org Э-мэйл хаягт “Youth4Mongolia” гэж нэрлэн илгээнэ.

Оролцогчид бүртгэлийн анкет бөглөх шаардлагатайг анхаарна уу: http://goo.gl/forms/jhF9kU7e5U

Зураг, дүрс бичлэгийг 2015 оны 8-р сарын 25-ны өдрийн 12.00 цагт хүртэл хүлээж авна.

Дижитал формат бүхий бүтээлийн хувьд зураг JPG эсвэл PNG формат бүхий байх ба хэмжээ 6 Мегабайт хүртэл, хамгийн багадаа 5 Мегапиксел хэмжээтэй байх шаардлагатай. Видео мэдээлэл бичлэг нь 3 минут хүртэл үргэлжлэх бөгөөд AVI8 WMV, эсвэл MP4 форматтай байна.

Бүтээл нь тус уралдааны зорилгод агуулгад нийцсэн байх бөгөөд оролцогчийн нэр, он, сар, өдөр, байршил зэрэг мэдээлэл, 150 хүртэлх үгтэй тайлбарыг Монгол, Англи хэл дээр бичсэн байна.

Зохион байгуулагчдын бүрэлдэхүүнтэй баг ирүүлсэн бүх материалтай танилцаж тэргүүн 3 байрыг шалгаруулж урамшуулна. Түүнчлэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн фэйсбүүк хуудасны дагагчид санал өгсөнөөр хамгийн олон “like” авч олонд таалагдсан “Олны таашаал” хүртсэн шилдэг зураг, видео шалгаруулна.

Уралдаанд тэргүүлэгчид 2015 оны 9-р сард зохион байгуулагдах “Social Good Summit 2015” үйл ажиллагаанд урилгаар оролцох бөгөөд Улаанбаатар хот дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагад зочлох юм. Оролцогчдын бүтээлийг байгууллагуудын цахим мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд танилцуулж НҮБ-ын Залуучуудын зөвлөлийн үйл ажиллагаа болон НҮБ-ын өдрийн үеэр үзэсгэлэнд толилуулах болно.

Уралдааны талаар тодруулах зүйл байвал Г.Учралтай uchral@yap.mn э-мэйл хаяг болон Утас: 99702630 (Монгол хэл), түүнчлэн П.Штепанка stepanka.pechackova@undp.org э-мэйл хаяг, Утас 11 327585-1134 холбогдон мэдээлэл авна уу.

Холбоотой мэдээлэл

МЭРГЭЖИЛТЭН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ТАНИЛЦУУЛГА
МЭРГЭЖИЛТЭН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ТАНИЛЦУУЛГА
МЭРГЭЖИЛТЭН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ТАНИЛЦУУЛГА Мэргэжилтэн Солилцооны Хөтөлбөр (МСХ) нь Монгол болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсуудын (БНХАУ) төрийн бус байгууллагад ажиллаж буй мэргэжилтнүүдэд зориулсан зургаан долоо хоногийн ...
ЛУБИ-ЖЕНКИНС СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР
ЛУБИ-ЖЕНКИНС СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР
Хөтөлбөрийн тухай: Зориг сан болон АНУ ын Денвер Эгч Дүүс Хотын Зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж буй Люби Женкинс Сурагч Солилцооны Хөтөлбөр нь ерөнхий боловсролын сурагчдад манлайллын ур чадварыг ...
Women's Leadership program 2017 - Selection guideline
Women's Leadership program 2017 - Selection guideline
Women’s Leadership Program 2017 Application Process Key Dates: Applications open - 26 August, 2016 Applications close - 29 September, 2016 (18:00 PM) Shortlist notification - 30 September, ...