Зориг Сан
Би монгол хүний саруул ухаанд итгэдэг.С.Зориг

Холбоо барих


Баяраагийн Цолмон

Гүйцэтгэх захирал

Цолмон нь Улсын Их Хурлын гишүүн, Монгол улсын Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн сайд С.Оюуны ажлын албанд ажиллаж байсан. Үүнээс өмнө “World Growth Mongolia” төслийн захиргаа хариуцсан захиралаар төслийг хэрэгжиж дуустал амжилттай ажилласан. Мөн “Woodmont International” олон улсын зөвлөх үйлчилгээний байгууллагад үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар ажиллаж байсан. МУИС-ийг Олон Улсын Эдийн Засагч мэргэжилээр төгссөн.


Бямбажавын Гансүх

Оффис Менежер

Бямбажавын Гансүх нь 1981-1981 онд машин механизмын барилгын цэргийн 221-р ангид механикч, 1990-1992 онд “ЭСЖЭ" пүүсийн захирал, 1992-1996 он “Монгол жуулчин ОК" компанид орлогч захирал, 1998-1999 он “Монгол Капитал Ресүрсес" ХХК-д менежер, 1999-2012 он Зориг санд менежерээр ажиллаж байна.


Цэрэндашийн Чимгээ

Нягтлан Бодогч

Цэрэндашийн Чимгээ нь СЭЗДээд сургуулийг төгсөж 1988-2001 онд банкны системд нягтлан бодогчоор ажиллаж байсан. 2001-2010 онд Махимпекс ХХК, Баясах трейд ХХК, Их наяд аудит компанид ажилласан.




Нацагдоржийн Буянжаргал

Хөтөлбөрийн Зохицуулагч

Нацагдоржийн Буянжаргал нь Япон улсын Осака мужийн Хакухо Коллежийг нийгмийн хөгжлийн чиглэлээр төгссөн. Мөнхүү сэтгүүлзүй чиглэлээр Баклаврын зэрэгтэй. Зориг санд орохоосоо өмнө УИХ-ын гишүүний туслахаар ажилладаг байсан. Чөлөөт цагаараа аялах, дурсгалт газруудыг үзэх дуртай бөгөөд гадаа цэвэр агаарт байгалийн сайханд алжаалаа тайлдаг.


Чойжоогийн Энхжаргал

Номын сан, архивийн ажилтан

Чойжоогийн Энхжаргал нь МБоҮ-ийн технологич, Хүн амын бодлого нийгмийн ажилтны мэрэгжилтэй. 1983 онд Хөдөө аж ахуйн цаг уурын ажиглагчаас ажлын гараагаа эхлээд, үйлдвэрийн тооцоологч, нийгмийн ажилтан, УИХ- ын гишүүний туслах зэрэг ажлуудыг хийж байсан. 2011 оноос Зориг сангийн номын сан, архивийн ажилтнаар ажиллаж байна.