Зориг Сан
Би монгол хүний саруул ухаанд итгэдэг.С.Зориг

ЛУБИ-ЖЕНКИНС СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР

Хөтөлбөрийн тухай:

Зориг сан болон АНУ ын Денвер Эгч Дүүс Хотын Зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж буй Люби Женкинс Сурагч Солилцооны Хөтөлбөр нь ерөнхий боловсролын сурагчдад манлайллын ур чадварыг эзэмшүүлж нийгэмдээ хариуцлагатай чадварлаг иргэн болон төлөвшихэд нь туслахад чиглэгдэнэ. 8 сарын хугацаанд хэрэгжих Люби Женкинс Сурагч Солилцооны Хөтөлбөрт оролцсоноор сурагчид

  • манлайлах ур чадварт суралцах
  • өнөөгийн нийгэмд тулгарч буй асуудлуудын талаарх мэдлэгээ тэлэх
  • нийгэмд тустай сайн дурын ажил санаачлан хэрэгжүүлэх
  • англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх
  • гадаадын их дээд сургуулиудад суралцах талаар мэдээлэл олж авах
  • АНУ-ын Денвер хотын сургуулиудын үе тэнгийн сурагчидтай танилцаж туршлага судлах
  • 8 сарын хугацаанд хөтөлбөрт идэвхитэй оролцсон тохиолдолд АНУ-ын Денвер хотод зохиогдох 2 долоо хоногийн хөтөлбөрт үнэ төлбөргүй оролцох боломжтой юм.

Зориг сантай хамтран хэрэгжүүлдэг олонд танигдсан Залуу Манлайлал хөтөлбөрийн санаачлагч Уолтер Женкинсийн санхүүжилт болон Денвер Эгч Дүүс Хотын Зөвлөлийн хандиваар хэрэгжүүлж буй Люби Женкинс Сурагч Солилцооны Хөтөлбөр нь АНУ - Монгол улсын боловсролын салбарын ерөнхий боловсролын түвшин дэх харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьсон болно.

Тус хөтөлбөрийг 12 жил амжилттай хэрэгжсэн "Луби-Женкинс Сургуулийн Түншлэл" хөтөлбөрийн ололт амжилтан дээр суурилж боловсруулсан бөгөөд Улаанбаатар хотын сургуулийн 10, 11-р ангийн сурагчид хамрагдах боломжтой.

Люби Женкинс Сурагч Солилцооны Хөтөлбөр нь ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн бус цагаар явагдах бөгөөд үнэ төлбөргүй болно.

Хэн хамрагдаж болох вэ?

Хөтөлбөрт Улаанбаатар хотын сургуулийн 10, 11-р ангийн дараах шаардлагыг хангасан сургачид хамрагдна:

  • 15-17 насны ахлах ангийн сурагч байх
  • Англи хэлний дунд болон дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  • Өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байх
  • 8 сарын турш үргэлжлэх хөтөлбөрт бүрэн оролцох боломжтой байх

Жич: Хотын алслагдсан дүүргийн сургуулиудын сурагчдад давуу эрх олгоно.

Яаж бүртгүүлэх вэ?

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй сурагчдын материалыг зөвхөн цахим хэлбэрээр авах бөгөөд https://form.jotform.me/62521136781453 хаягаар орж цахим өргөдөлийг 2016 оны 10-р сарын 18-ны 18:00 цагаас өмнө бөглөнө үү.

Бидэндтэй холбогдох

Цахим хуудас: www.zorigfoundation.org

Утас: 11-315444

Фэйсбүүк: Zorig Foundation

И-мэйл: gerlee@zorigfoundation.org

Нэмэлт мэдээлэл

Уолтер Женкинс – Анх 2001 онд Зориг сантай хамтран тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Мөн онд Монголдоо хамгийн анхны манлайллын хөтөлбөрт тооцогдогох Залуу Манлайлал Хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тэрээр өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монголын залуусын боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн олон арван хөтөлбөрийг дэмжиж нийт 700 орчим сая төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн байна. Эдгээр хөтөлбөрүүдийн нэг нь Люби Женкинс Сурагч Солилцооны Хөтөлбөр билээ.

Денвер Эгч Дүүс Хотын Зөвлөл – Денвер хот Улаанбаатар хоттой анх 2001 онд албан ёсоор эгч дүүсийн харилцаа тогтоосон бөгөөд тэр цаг үеэс хойш соёл урлаг, бизнес боловсролын хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийг тууштай дэмжиж ирсэн юм. Тус зөвлөл Зориг сантай хамтран сургууль түншлэлийн хөтөлбөрийг 12 жил хэрэгжүүлсэн бөгөөд энэ жилээс мөн хамтарч Люби Женкинс Сургууль Солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм.

Холбоотой мэдээлэл

МЭРГЭЖИЛТЭН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ТАНИЛЦУУЛГА
МЭРГЭЖИЛТЭН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ТАНИЛЦУУЛГА
МЭРГЭЖИЛТЭН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ТАНИЛЦУУЛГА Мэргэжилтэн Солилцооны Хөтөлбөр (МСХ) нь Монгол болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсуудын (БНХАУ) төрийн бус байгууллагад ажиллаж буй мэргэжилтнүүдэд зориулсан зургаан долоо хоногийн ...
ЛУБИ-ЖЕНКИНС СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР
ЛУБИ-ЖЕНКИНС СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР
Хөтөлбөрийн тухай: Зориг сан болон АНУ ын Денвер Эгч Дүүс Хотын Зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж буй Люби Женкинс Сурагч Солилцооны Хөтөлбөр нь ерөнхий боловсролын сурагчдад манлайллын ур чадварыг ...
Women's Leadership program 2017 - Selection guideline
Women's Leadership program 2017 - Selection guideline
Women’s Leadership Program 2017 Application Process Key Dates: Applications open - 26 August, 2016 Applications close - 29 September, 2016 (18:00 PM) Shortlist notification - 30 September, ...