Зориг Сан
Би монгол хүний саруул ухаанд итгэдэг.С.Зориг

ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ҮНДСЭН АНГИД СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2016-2017

ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ҮНДСЭН АНГИД СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2016-2017


Зориг сан, Швейцарийн хөгжлийн агентлагтай (SDC) хамтран дотоодын их, дээд сургуулиудад амжилттай суралцаж буй оюутнуудыг дэмжих зорилгоор 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан бүх оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоос гадна оюутнууд хамтран нийгэмд тустай бичил төсөл боловсруулан хэрэгжүүлэх, мөн тодорхой тооны оюутнуудад мэргэжлийн чиглэлээр дадлага хийх боломж олгоно.

Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго:

Сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлж буй хэдий ч санхүүгийн тодорхой бэрхшээлийн улмаас үргэлжлүүлэн суралцахад хүндрэлтэй байгаа оюутнуудыг урамшуулах, тэдний нийгмийн амьдралын идэвх оролцоог хөхиүлэн дэмжих зорилготой.

Хөтөлбөрт хамруулах шалгуурууд:

- Дотоодын их, дээд сургуулийн үндсэн ангид диплом, бакалавр зэргээр 2 буюу түүнээс дээш дамжаанд суралцаж буй оюутан байх

- Сурлагын голч дүн 3,2 ба түүнээс дээш байх,

- Оюутан залуучуудын дунд зохиогддог нийгмийн аливаа үйл ажиллагаанд манлайлан оролцдог

- Бусад эх үүсвэрээс тэтгэлэг, тэтгэмж (Үндэсний тэтгэлэг буюу сар бүр олгогддог тэтгэлэгээс бусад бүх тэтгэлэг, тэтгэмж)-д хамрагдаагүй байх.

Бүртгэл:

- 2016 оны 09 сарын 19-ний 16 цагаас өмнө https://form.jotform.me/zorigfoundation/sdc-2016-17 хуудсаар орж цахим өргөдлийн маяг бөглөнө.

- Дээрх хуудсанд "10 жилийн дараа өөртөө бичих захидал" сэдвээр 300 үгтэй эссэ /ЗААВАЛ/ хавсаргана

- Суралцсан нийт хугацааны албан ёсны тамга, гарын үсэг бүхий баталгаажсан дүнгийн хуудасны хуулга зэргийг ЗААВАЛ хавсаргана

- Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хүссэн тухай өөрийн гараар бичсэн өргөдөл /өргөдөлд ямар шалтгааны улмаас тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах шаардлагатай байгаа тухай дэлгэрэнгүй бичнэ/

Жич: Бүртгэлийг зөвхөн цахимаар хийх тул дээр дурдсанаас өөр ямарваа нэг материал нэхэгдэхгүй болно. Иймд Зориг сангийн байранд өөрийн биеэр ирэх шаардлагагүйг анхаарна уу.

Шалгаруулалт:

Урьдчилсан шалгаруулалтыг Эссэ болон цахим өргөдлийн маягтыг үндэслэн явуулна. Зөвхөн урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчтай утсаар холбогдож ганцаарчилсан ярилцлаганд урих бөгөөд ярилцлагын үр дүнгээр эцсийн шалгаруулалтыг хийнэ.

Урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн оюутнууд ярилцлаганд ирэхдээ:

- Суралцсан нийт хугацааны албан ёсны тамга, гарын үсэг бүхий баталгаажсан дүнгийн хуудас

- Өрхийн ам бүл, орлогын тодорхойлолт (Харъяа хороо буюу багийн засаг даргын тодорхойлолт, эцэг эхийн цалингийн тодохойлолт)

- Нийгмийн идэвхийг тодорхойлсон бусад нэмэлт материал /тухайн оюутан өөрийн давуу талыг илэрхийлэх бүх төрлийн сертификат, батламж, үнэмлэх гэх мэт зүйлийг эх хувиар нь/ авч ирнэ. Шалгаруулалтыг Зориг сан болон SDC-ийн ажилтнуудаас бүрдсэн баг зохион байгуулна.

Холбоотой мэдээлэл

МЭРГЭЖИЛТЭН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ТАНИЛЦУУЛГА
МЭРГЭЖИЛТЭН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ТАНИЛЦУУЛГА
МЭРГЭЖИЛТЭН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ТАНИЛЦУУЛГА Мэргэжилтэн Солилцооны Хөтөлбөр (МСХ) нь Монгол болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсуудын (БНХАУ) төрийн бус байгууллагад ажиллаж буй мэргэжилтнүүдэд зориулсан зургаан долоо хоногийн ...
ЛУБИ-ЖЕНКИНС СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР
ЛУБИ-ЖЕНКИНС СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР
Хөтөлбөрийн тухай: Зориг сан болон АНУ ын Денвер Эгч Дүүс Хотын Зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж буй Люби Женкинс Сурагч Солилцооны Хөтөлбөр нь ерөнхий боловсролын сурагчдад манлайллын ур чадварыг ...
Women's Leadership program 2017 - Selection guideline
Women's Leadership program 2017 - Selection guideline
Women’s Leadership Program 2017 Application Process Key Dates: Applications open - 26 August, 2016 Applications close - 29 September, 2016 (18:00 PM) Shortlist notification - 30 September, ...