Зориг Сан
Би монгол хүний саруул ухаанд итгэдэг.С.Зориг

ЗОРИГ САНГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАГЧ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Байгаль орчны асуудалд анхаарлаа тавьдаг, энэ салбарт ажилладаг, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй залуучуудыг Зориг сангийн 6 дахь удаагийн БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАГЧ ХӨТӨЛБӨР-төө урьж байна.

Хөтөлбөрийн хүрээнд тогтвортой хөгжлийн асуудлуудыг олон талаас нь судалж, байгаль орчны тухай цогц ойлголттой болохоос гадна, манлайллын олон чадваруудыг эзэмшиж, цаашид салбар бүрт хамтран ажиллах өргөн харилцаа холбоотой болох юм.

Хөтөлбөр нь хичээлийн жилийн туршид долоо хоногт нэг удаа 3 цагаар явагдана. Оролцохыг хүсэгчид нь 25 хүртэлх насны, их, дээд сургууль төгссөн байх шаардлагатай.

Өргөдлийг онлайнаар http://www.jotformpro.com/zorigfoundation/EFP2016

хаягаар бөглөх бөгөөд 2015 оны 8 сарын 31-ны өдрийн 09:00 цаг хүртэл хүлээн авна.

Зөвхөн урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчидтай утсаар холбогдож ярилцлагад урьж оролцуулна.

Хөтөлбөрийн талаар асууж лавлах зүйл байвал утсаар холбогдох, аль эсвэл Зориг сангийн байранд ирж лавлана уу.

Утас: 315444

Холбоотой мэдээлэл

МЭРГЭЖИЛТЭН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ТАНИЛЦУУЛГА
МЭРГЭЖИЛТЭН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ТАНИЛЦУУЛГА
МЭРГЭЖИЛТЭН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ТАНИЛЦУУЛГА Мэргэжилтэн Солилцооны Хөтөлбөр (МСХ) нь Монгол болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсуудын (БНХАУ) төрийн бус байгууллагад ажиллаж буй мэргэжилтнүүдэд зориулсан зургаан долоо хоногийн ...
ЛУБИ-ЖЕНКИНС СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР
ЛУБИ-ЖЕНКИНС СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР
Хөтөлбөрийн тухай: Зориг сан болон АНУ ын Денвер Эгч Дүүс Хотын Зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж буй Люби Женкинс Сурагч Солилцооны Хөтөлбөр нь ерөнхий боловсролын сурагчдад манлайллын ур чадварыг ...
Women's Leadership program 2017 - Selection guideline
Women's Leadership program 2017 - Selection guideline
Women’s Leadership Program 2017 Application Process Key Dates: Applications open - 26 August, 2016 Applications close - 29 September, 2016 (18:00 PM) Shortlist notification - 30 September, ...