Зориг Сан
Би монгол хүний саруул ухаанд итгэдэг.С.Зориг

ЗОРИГ САН “АРДЧИЛАЛ ЗУНЫ ЗУСЛАН–2016” ХӨТӨЛБӨР

Өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй 19-22 насны оюутан залуусыг Зориг Сан ТББ “Ардчилал Зуны Зуслан-2016” хөтөлбөртөө урьж байна.

Манай улс хүмүүнлэг ардчилсан нийгэмд шилжээд өдгөө 26 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд ардчилсан нийгмийн хөгжилд түгээмэл тохиолддог саад бэрхшээлүүдтэй өдөр тутам тулгарсаар байна. Тиймээс бидний ирээдүй болсон залуу үеийн төлөөлөл, ирээдүйн Монгол орны удирдагч нарт ардчиллын үндэс, үнэ цэнэ, хууль тогтоомж, түүний хэрэгжилт, нийгэмд өөрийгөө таниулах болон нийгмийн идэвхтэй оролцооны талаарх мэдлэг олгох сургалт зохион байгуулах зайлшгүй шаардлага гарч байна.

Бид Зориг Сангийн үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийн нэг болох “Залуучууд ба Боловсрол”-ын хүрээнд Монгол орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн гол хүч болох боловсролтой иргэд, залуу боловсон хүчнүүдийг ямагт дэмжиж ажилладаг билээ. Өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлж ирсэн хөтөлбөрүүддээ үндэслэн “Ардчилал Зуны Зуслан” сургалтыг 2015 онд санаачлан амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд энэ жилээс эхлэн үндсэн хөтөлбөрүүдийн нэгтээ багтаах болсон.

10 хоног үргэлжлэх зуны сургалтын хөтөлбөрт манай улсын нийгмийн нэр хүндтэй төлөөллүүдийн лекц, сургалт семинар, багаар ажиллах аргачлал, кино хөтөлбөр, илтгэл зэрэг багтсан болно.

Оролцохыг хүсэгчид цахим өргөдөлийн маягтыг доорх хаягаар орон бөглөх ба материалыг 2016 оны 7-р сарын 27-ыг дуустал онлайнаар авна.

https://form.jotform.me/61934382181457


Холбоотой мэдээлэл

МЭРГЭЖИЛТЭН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ТАНИЛЦУУЛГА
МЭРГЭЖИЛТЭН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ТАНИЛЦУУЛГА
МЭРГЭЖИЛТЭН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ТАНИЛЦУУЛГА Мэргэжилтэн Солилцооны Хөтөлбөр (МСХ) нь Монгол болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсуудын (БНХАУ) төрийн бус байгууллагад ажиллаж буй мэргэжилтнүүдэд зориулсан зургаан долоо хоногийн ...
ЛУБИ-ЖЕНКИНС СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР
ЛУБИ-ЖЕНКИНС СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР
Хөтөлбөрийн тухай: Зориг сан болон АНУ ын Денвер Эгч Дүүс Хотын Зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж буй Люби Женкинс Сурагч Солилцооны Хөтөлбөр нь ерөнхий боловсролын сурагчдад манлайллын ур чадварыг ...
Women's Leadership program 2017 - Selection guideline
Women's Leadership program 2017 - Selection guideline
Women’s Leadership Program 2017 Application Process Key Dates: Applications open - 26 August, 2016 Applications close - 29 September, 2016 (18:00 PM) Shortlist notification - 30 September, ...