Зориг Сан
Би монгол хүний саруул ухаанд итгэдэг.С.Зориг

ЗАЛУУ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР 2013-14

Нийгэмдээ хувь нэмрээ оруулах, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй залуучуудыг Зориг Сан 11 дэх удаагийн ЗАЛУУ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР -төө урьж байна.

Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд эгнээндээ 200 гаруй залуучуудыг нэгтгэсэн манай хөтөлбөр нь залуу мэргэжилтнүүдэд зориулан манлайлах чадварт суралцах, олон салбарын манлайлагчидтай холбоо тогтоох ховор боломжуудийг олгодгоороо онцлоготой.

Хөтөлбөрийн хүрээнд оролцогч залуучууд Монголын өнөөгийн хөгжлийн асуудлуудтай цогцоор нь танилцан, олон талын чадваруудыг эзэмшиж, цаашид салбар бүрт хамтран ажиллах өргөн харилцаа холбоотой болох юм.

Оролцохыг хүсэгчид нь 22-25 настай, их, дээд сургууль төгссө н байх шаардлагатай. Хөтөлбөр хичээлийн жилийн туршид долоо хоногт нэг удаа 3 цагаар явагдана.

Өргөдлийг энэхүү хаягаар http://www.jotformpro.com/zorigfoundation/YLP2014 онлайнаар бөглөх бөгөөд 2013 оны 9 сарын 24-ний өдрийн 18 цаг хүртэл хүлээн авна.

Шалгаруулалт нь хоёр үе шаттай явагдана:

Эссе болон онлайн өргөдлийн маягтыг үндэслэн урьдчилсан шалгаруулалтыг явуулна. Зөвхөн урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчидтай 9 сарын 27 -ны өдөр утсаар холбогдоно.

Урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн залуучуудыг 9 сарын 28, 29 -ний өдрүүдэд ярилцлаганд урьж оролцуулна. Шалгаруулалтын эцсийн дүнг 10 сарын 1, 2 -ны хооронд мэдэгдэнэ.

Хөтөлбөрийн талаар асууж лавлах зүйл байвал утсаар холбогдох, аль эсвэл Зориг Сангийн байранд хүрэлцэн ирнэ үү.
Утас: 315444, 95953123, 99194921

Холбоотой мэдээлэл

МЭРГЭЖИЛТЭН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ТАНИЛЦУУЛГА
МЭРГЭЖИЛТЭН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ТАНИЛЦУУЛГА
МЭРГЭЖИЛТЭН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ТАНИЛЦУУЛГА Мэргэжилтэн Солилцооны Хөтөлбөр (МСХ) нь Монгол болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсуудын (БНХАУ) төрийн бус байгууллагад ажиллаж буй мэргэжилтнүүдэд зориулсан зургаан долоо хоногийн ...
ЛУБИ-ЖЕНКИНС СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР
ЛУБИ-ЖЕНКИНС СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР
Хөтөлбөрийн тухай: Зориг сан болон АНУ ын Денвер Эгч Дүүс Хотын Зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж буй Люби Женкинс Сурагч Солилцооны Хөтөлбөр нь ерөнхий боловсролын сурагчдад манлайллын ур чадварыг ...
Women's Leadership program 2017 - Selection guideline
Women's Leadership program 2017 - Selection guideline
Women’s Leadership Program 2017 Application Process Key Dates: Applications open - 26 August, 2016 Applications close - 29 September, 2016 (18:00 PM) Shortlist notification - 30 September, ...