Зориг Сан
Би монгол хүний саруул ухаанд итгэдэг.С.Зориг

Холбоо барих

Санжаасүрэнгийн ЗОРИГ /1962-1998/

  • 1962 оны дөрөвдүгээр сарын 20-нд төрсөн
  • 1970-1980 онд Нийслэлийн 23-р дунд сургуульд суралцаж төгссөн
  • 1980-1985 онд Москвагийн Улсын Их сургуулийг философич мэргэжлээр төгссөн
  • 1985-1990 онд МУИС-д ШУКО-ын багш, МХЗЭ-ийн Улаанбаатар хотын Хороонд зааварлагч
  • 1989-1990 онд МоАХ-ны Ерөнхий зохицуулагч
  • 1990-1992 онд Монголын Парламентын бүлгэмийн дарга
  • 1992-1996 онд УИХ-ын гишүүн
  • 1996-1998 онд УИХ-ын Төрийн байгуулалтын БХ-ны дарга, Аюулгүй байдал, гадаад бодлогын БХ-ны дарга, Дэд бүтцийн сайд
  • “Стратеги судалгааны тєв" ТББ-г үүсгэн байгуулагч, Монголын шатрын холбоо ерөнхийлөгч, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерєнхийлєгч, эмзэг бvлгийхэн болон єнчин хvvхдvvдийг тусалж дэмжих зорилготой “Оюунтvлхvvр" сангийн Хvндэт ерєнхийлєгч, “Экспресс таймс", “Сайн байна уу", “Ардчилал таймс" сониныг санаачлагч.

ЗОРИГ ба түүний хувьсгал

1989 оны сvvлчээр эрх баригчдын зохион байгуулсан Залуу уран бvтээлчдийн II Зөвлөлгөөн дээр эх суурь нь тавигдсан нийгмийг ардчилахын тєлєєх залуучуудын хєдєлгєєнд МУИС-ийн философийн багш С. Зориг татагдан орж удирдагчдынх нь нэг болсон юм. Нийгэмд ганцаар дарангуйлагч тэр үеийн цорын ганц улс төрийн хүчин МАХН-д сєрєг анхдагч улс тєрийн байгууллага Монголын Ардчилсан Холбоог \МоАХ\ ардчилсан хувьсгалыг тэргvvлэх хvчин болгож зохион байгуулах, коммунист дарангуйлалт нийгмийг цус урсгасан мєргєлдєєнгvйгээр ардчилсан хєгжлийн замд оруулахад улстөрч С. Зоригийн авьяас, тууштай чанар, итгэл vнэмшил тvvхэн чухал vvрэг гvйцэтгэсэн билээ.

МоАХ-ны анхны Ерєнхий зохицуулагч С.Зориг бие даасан, тэгш эрхтэй улс тєрийн хvчнvvдийн vндэсний зєвшилцлийг эрхэмлэж, тэдний хооронд улс орны хєгжлийн цаашдын замналын асуудлаар дугуй ширээний хэлэлцvvлэг явуулж, нийтээр хvлээн зєвшєєрсєн vзэл баримтлал боловсруулах ёстой гэж vздэг байв. С. Зориг МоАХ-ноос тєрсєн Монголын анхны улс тєрийн сєрєг нам МоАН-ыг зохион байгуулах ажлыг бусад хамтран зvтгэгчдийн хамт гvйцэтгэсэн юм. 1990 онд болсон анхны чөлөөт сонгуулийн дүнгээр шинэ парламент байгуулагдахад С.Зориг байнгын ажиллагаатай доод танхим Улсын Бага Хурлын дарга буюу улсын Дэд Ерөнхийлөгчид нэр дэвшжээ. Монголын нийгмийн шинэчлэлийг гvнзгийрvvлэн амжилтад хvргэхэд тvvнд єндєр тєвшинд шийдвэр гаргах эрх мэдэл зайлшгvй хэрэгтэй байлаа. Гэвч парламентын дээд танхим буюу Ардын Их хурлын депутатын олонх нь түүнийг дэмжээгүй юм.

Монголын нийгмийг ардчилах, зах зээлийн эдийн засгийг тєлєвшvvлэх эрх зvйн орчин бvрдvvлэх, Монголыг нээлттэй улс орон болгож, дэлхий нийтийн хєгжлийн vндсэн хандлагад хамруулахад С. Зоригийн vйл ажиллагаа чиглэж байлаа. Парламентийн бvлгэмийн даргын хувьд С. Зориг томъёологдон хэрэгжих шатандаа орж байсан Монголын олон тулгуурт гадаад бодлогын хэрэгжилтэд єєрийн хувь нэмрээ оруулжээ.

Монголын Үндэсний Ардчилсан нам\МҮАН\, Монголын Социал Демократ намын\МСДН\ “Ардчилсан Холбоо Эвсэл" УИХ-ын сонгуульд ялаад хоёр жил болж байхад буюу 1998 оны намар УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд С.Зориг гэртээ бусдад хорлогдон амиа алдсан юм.