Зориг Сан
Би монгол хүний саруул ухаанд итгэдэг.С.Зориг

БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР 2013-14

ЗОРИГ САНГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАГЧ ХӨТӨЛБӨР

Байгаль орчны асуудалд анхаарлаа тавьдаг, энэ салбарт ажилладаг, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй залуучуудыг Зориг сангийн 4 дэх удаагийн БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАГЧ ХӨТӨЛБӨР-төө урьж байна.

Хөтөлбөрийн хүрээнд тогтвортой хөгжлийн асуудлуудыг олон талаас нь судалж, байгаль орчны тухай цогц ойлголттой болохоос гадна, манлайллын олон чадваруудыг эзэмшиж, цаашид салбар бүрт хамтран ажиллах өргөн харилцаа холбоотой болох юм.

Хөтөлбөр нь хичээлийн жилийн туршид долоо хоногт нэг удаа 3 цагаар явагдана. Оролцохыг хүсэгчид нь 22-25 настай, их, дээд сургууль төгссөн байх шаардлагатай.

Өргөдлийг онлайнаар http://www.jotformpro.com/zorigfoundation/EFP2014 хаягаар бөглөх бөгөөд 2013 оны 10 сарын 9-ний өдрийн 18 цаг хүртэл хүлээн авна.

Шалгаруулалт нь хоёр үе шаттай явагдана:

  1. Эссе болон онлайн өргөдлийн маягтыг үндэслэн урьдчилсан шалгаруулалтыг явуулна. Зөвхөн урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчид 10 сарын 11-ний өдөр утсаар холбогдоно
  1. Урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн залуучуудыг 10 сарын 12, 13-ны өдрүүдэд ярилцлаганд урьж оролцуулна. Шалгаруулалтын эцсийн дүнг 10 сарын 14, 15-ний хооронд өргөдөл гаргагчид мэдэгдэнэ.

Хөтөлбөрийн талаар асууж лавлах зүйл байвал утсаар холбогдох, аль эсвэл Зориг сангийн байранд ирж лавлана уу.

Утас: 315444, 99100389, 99194921, 95953123

Холбоотой мэдээлэл

МЭРГЭЖИЛТЭН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ТАНИЛЦУУЛГА
МЭРГЭЖИЛТЭН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ТАНИЛЦУУЛГА
МЭРГЭЖИЛТЭН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ТАНИЛЦУУЛГА Мэргэжилтэн Солилцооны Хөтөлбөр (МСХ) нь Монгол болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсуудын (БНХАУ) төрийн бус байгууллагад ажиллаж буй мэргэжилтнүүдэд зориулсан зургаан долоо хоногийн ...
ЛУБИ-ЖЕНКИНС СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР
ЛУБИ-ЖЕНКИНС СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР
Хөтөлбөрийн тухай: Зориг сан болон АНУ ын Денвер Эгч Дүүс Хотын Зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж буй Люби Женкинс Сурагч Солилцооны Хөтөлбөр нь ерөнхий боловсролын сурагчдад манлайллын ур чадварыг ...
Women's Leadership program 2017 - Selection guideline
Women's Leadership program 2017 - Selection guideline
Women’s Leadership Program 2017 Application Process Key Dates: Applications open - 26 August, 2016 Applications close - 29 September, 2016 (18:00 PM) Shortlist notification - 30 September, ...