Зориг Сан
Би монгол хүний саруул ухаанд итгэдэг.С.Зориг

"АРДЧИЛАЛ ЗУНЫ СУРГАЛТ" ХӨТӨЛБӨРТӨӨ ИХ ДЭЭД СУРГУУЛЫН ОЮУТАН ЗАЛУУСЫГ ӨРГӨНӨӨР ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА


Ардчилал Зуны СургалтХөтөлбөр

Нийгэмдээ хувь нэмрээ оруулах, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй 19-23 насны оюутан залуучуудыг Зориг Сан ”Ардчилал Зуны Зуслан” хөтөлбөртөө урьж байна.

Манай улс хүмүүнлэг, ардчилсан нийгэмд шилжээд өдгөө 25 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд ардчилсан нийгэмийн хөгжилд түгээмэл тохиолддог саад бэрхшээлүүдтэй өдөр тутам тулгарсаар байна. Тиймээс бидний ирээдүй болсон залуу үеийн төлөөллүүд, ирээдүйн Монгол орны удирдагч нарт ардчилалын үндэс, үнэ цэнэ, хууль тогтоомж, түүний хэрэгжилт, нийгэмд хэрхэн өөрийгөө таниулах болон нийгмийн идэвхтэй оролцооны талаарх боловсрол олгох сургалт зохион байгуулах зайлшгүй шаардлага гарч байна.

Бид Зориг сангий үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийн нэг болох “Залуучууд ба Боловсрол”-ын хүрээнд Монгол орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн хөдөлгөгч гол хүч болох боловсролтой иргэд, залуу боловсон хүчнүүдийг ямагт дэмжиж ажилладаг. Үүнтэй уялдуулан өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлж ирсэн хөтөлбөрүүддээ үндэслэн “Ардчилал Зуны Сургалт” хөтөлбөрийг санаачилан хэрэгжүүлхээр төлөвлөж байна. 10 хоног үргэлжлэх (6.18 - 6.28, 2015) энэхүү зуны сургалтын хөтөлбөрт манай улсын нийгмийн нэр хүндтэй төлөөллүүдийн лекц, сургалт семинар, багаар ажиллах аргачилал, кино хөтөлбөр, илтгэл зэрэг багтсан байгаа. Иймд нийгэмдээ хувь нэмрээ оруулах, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй 18-23 насны оюутан залуучуудыг Зориг Сан ”Ардчилал Зуны Сургалт” хөтөлбөртөө урьж байна.

Оролцохыг хүсэгчид цахим өргөдөлийн маягтыг доорхи http://www.jotformpro.com/zorigfoundation/dsc2015 хаягаар орон бөглөнө үү.

Холбоотой мэдээлэл

МЭРГЭЖИЛТЭН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ТАНИЛЦУУЛГА
МЭРГЭЖИЛТЭН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ТАНИЛЦУУЛГА
МЭРГЭЖИЛТЭН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ТАНИЛЦУУЛГА Мэргэжилтэн Солилцооны Хөтөлбөр (МСХ) нь Монгол болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсуудын (БНХАУ) төрийн бус байгууллагад ажиллаж буй мэргэжилтнүүдэд зориулсан зургаан долоо хоногийн ...
ЛУБИ-ЖЕНКИНС СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР
ЛУБИ-ЖЕНКИНС СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР
Хөтөлбөрийн тухай: Зориг сан болон АНУ ын Денвер Эгч Дүүс Хотын Зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж буй Люби Женкинс Сурагч Солилцооны Хөтөлбөр нь ерөнхий боловсролын сурагчдад манлайллын ур чадварыг ...
Women's Leadership program 2017 - Selection guideline
Women's Leadership program 2017 - Selection guideline
Women’s Leadership Program 2017 Application Process Key Dates: Applications open - 26 August, 2016 Applications close - 29 September, 2016 (18:00 PM) Shortlist notification - 30 September, ...