Зориг Сан
Би монгол хүний саруул ухаанд итгэдэг.С.Зориг

ЗОРИГ САНГИЙН ЗАЛУУ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА



Нийгэмдээ хувь нэмрээ оруулах, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй залуучуудыг Зориг Сан 14 дэх удаагийн ЗАЛУУ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР-төө урьж байна.

Өнгөрсөн арван гурван жилийн хугацаанд эгнээндээ 270 гаруй залуучуудыг нэгтгэсэн манай хөтөлбөр нь залуу мэргэжилтнүүдэд зориулан манлайлах чадварт суралцах, олон салбарын манлайлагчидтай холбоо тогтоох ховор боломжуудыг олгодог.

Хөтөлбөрийн хүрээнд оролцогч залуучууд Монголын өнөөгийн хөгжлийн асуудлуудтай цогцоор нь танилцан, олон талын чадваруудыг эзэмшиж, цаашид салбар бүрт хамтран ажиллах өргөн харилцаа холбоотой болох юм.

Оролцохыг хүсэгчид нь 22-25 хүртэлх настай, их, дээд сургууль төгссөн байх шаардлагатай. Хөтөлбөр хичээлийн жилийн туршид долоо хоногт нэг удаа 3 цагаар явагдана.

Өргөдлийг онлайнаар https://form.jotform.me/zorigfoundation/ylp17 хаягаар бөглөх бөгөөд 2016 оны 8 сарын 25-ны өдрийн 18 цаг хүртэл хүлээн авна.

Шалгаруулалт нь хоёр үе шаттай явагдана:

1. Эссе болон онлайн өргөдлийн маягтыг үндэслэн урьдчилсан шалгаруулалтыг явуулна. Зөвхөн урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл мэдүүлэгчидтэй 9 сарын 5-ны өдөр утсаар холбогдоно.

2. Урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн залуучуудыг 9 сарын 10, 11-ний өдрүүдэд ярилцлаганд урьж оролцуулна. Шалгаруулалтын эцсийн дүнг 9 сарын 14-нд мэдэгдэнэ.

Хөтөлбөрийн талаар асууж лавлах зүйл байвал утсаар холбогдох, аль эсвэл Зориг Сангийн байранд хүрэлцэн ирнэ үү.

Утас: 11-315444, 94538089

Холбоотой мэдээлэл

МЭРГЭЖИЛТЭН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ТАНИЛЦУУЛГА
МЭРГЭЖИЛТЭН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ТАНИЛЦУУЛГА
МЭРГЭЖИЛТЭН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ТАНИЛЦУУЛГА Мэргэжилтэн Солилцооны Хөтөлбөр (МСХ) нь Монгол болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсуудын (БНХАУ) төрийн бус байгууллагад ажиллаж буй мэргэжилтнүүдэд зориулсан зургаан долоо хоногийн ...
ЛУБИ-ЖЕНКИНС СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР
ЛУБИ-ЖЕНКИНС СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР
Хөтөлбөрийн тухай: Зориг сан болон АНУ ын Денвер Эгч Дүүс Хотын Зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж буй Люби Женкинс Сурагч Солилцооны Хөтөлбөр нь ерөнхий боловсролын сурагчдад манлайллын ур чадварыг ...
Women's Leadership program 2017 - Selection guideline
Women's Leadership program 2017 - Selection guideline
Women’s Leadership Program 2017 Application Process Key Dates: Applications open - 26 August, 2016 Applications close - 29 September, 2016 (18:00 PM) Shortlist notification - 30 September, ...