Байгаль Oрчны Mанлайлагч Xөтөлбөр II зарлагдлаа 2011.11.01
A state permitting clear perception and understanding; the area that may be seen distinctly or resolved into a clear image.

Байгаль Oрчны Mанлайлагч Xөтөлбөр II зарлагдлаа 2011.11.01

БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАГЧ ХѲТѲЛБѲР

Эх орны маань байгалийн баялаг эдийн засгийн хувьд олон таатай нөхцөлийг бидэнд авчирч буй хэдий ч үүнтэй зэрэгцээд өдрөөс өдөрт тулгарч буй байгаль орчны олон асуудалд нийгэмд тэргүүлэх залуусын ухамсар, оролцоо, шийдэл нэн шаардлагатай хэмээн Зориг сан үзэж “Байгаль Oрчны Mанлайлагч” хэмээх шинэ хөтөлбөрийг эхлүүлэн Ньюком групп, Хас банкны дэмжлэгтэйгээр 2 дахь ээлжийн элсэлтээ авахад бэлэн боллоо.

“Байгаль Oрчны Mанлайлагч Xөтөлбөр” нь бизнес, төрийн болон төрийн бус байгууллагад уул уурхай, экологи, байгаль орчны чиглэлээр ажилладаг эсвэл эдгээр салбарт дур сонирхолтой, нийгмийн идэвхитэй, удирдан манлайлах, үе тэнгийнхнээсээ суралцах эрмэлзэлтэй 22-26 насны залуусыг шалгаруулалтанд урьж байна.

Хөтөлбөрийн зорилго:

Байгаль Орчны Манлайлагч Хөтөлбөр нь Монголын экосистемийн хамгаалалт, хадгалалт, аюулгүй байдлын талаарх ойлголт, мэдлэгээ нэмэгдүүлэх зорилготой залуучуудад зориулсан 7 сар үргэлжлэх хөтөлбөр юм. (хѳтѳлбѳрийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уy)

Оролцохыг хүсэгчид дараах шаардлагыг хангасан байна:

-       22-26 настай, их, дээд сургууль төгссөн

-       Байгаль орчны асуудлуудад санаа тавьдаг

Бүрдүүлэх материал

- Өргөдлийн маягт /Зориг сангийн байрнаас ирж авах буюу www.zorigfoundation.org татаж авах/

- Намтар /CV/

- Та яагаад энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байгаа талаар мөн хувь хүн ба ажил мэлгэжлийн онцлогоороо та байгаль орчны тулгамдсан асуудлуудад ямар хувь нэмэр оруулж байгаа эсэх талаар эссэ бичнэ үү. Таны бичих эссэ А4 бичгийн цаасны 2 нүүрнээс (500-1000) үгнээс хэтрэхгүй байна.

Өргөдлийн (татаж авах – монгол) (татаж авах – англи) материалыг 2011 оны 11-р сарын 18-ны 17 цаг хүртэл Зориг сангийн байранд биечлэн авчирч өгөх ба и-мэйл хаягаар /admin@zorigfoundation.org/ илгээж болно.

Шалгаруулах явц:

Шалгаруулалт нь хоёр шаттай явагдана.

1.     Эссе болон өргөдлийн маягтыг үндэслэн урьдчилсан шалгаруулалтыг явуулна. Зөвхөн урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчид 11-р сарын  25-ны дотор утсаар мэдэгдэнэ.

2.     Урьчилсан шалгаруулалтанд тэнцсэн залуучуудыг  11-р сарын  26 – 27-ний өдрүүдэд ярилцлаганд урьж оролцуулна. Шалгаруулалтын эцсийн дүнг  11- сарын 29-ны  хооронд өргөдөл гаргагчид мэдэгдэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг

Зориг сан

315444, 99194921 утсаар болон admin@zorigfoundation.org, www.zorigfoundation.org авна уу.

Leave a Reply

Facebook-ээр холбогдох

Дэмжигчид

Swiss Agency for Development and Cooperation

Швейцарийн Хөгжлийн Агентлаг

Zorig Foundation USA

АНУ дахь Зориг сан

Zorig Foundation Japan

Япон дахь Зориг сан

Khan Bank Foundation

ХААН Банк сан

Rotary Club of Osaka Central

Осака Төв Ротари

Swiss “La Mensa E il Gregge” NGO

Швейцарийн ”Ла менса э ил грэггэ” ТББ

UNESCO

ЮНЕСКО

UNDP

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр

UNFPA

НҮБ-ын Хүн амын сан

UNICEF

НҮБ-ын Хүүхдийн сан

The Asia Foundation

АНУ-ын Азийн сан

Open Society Forum

Нээлттэй Нийгэм Форум

Denver Zoo

Денверийн амьтны хүрээлэн

Taiwan Foundation for Democracy

Тайваны Ардчиллын Сан

Rio Tinto

Рио Тинто

LG International

Эл Жи Интернэйшнл

Canada Fund

Канад сан

Embassy of the United States of America

АНУ-ын Элчин Сайдын Яам

Partnership for Transparency Fund

Партнэршип фор транспарэнси сан

Embassy of the Netherlands

Нидерланд Улсын Элчин Сайдын Яам

‘Plant Root’ Project of the Japanese Embassy

Япон улсын Элчин сайдын Яамны “Өвсний үндэс” хөтөлбөр

NED /National Endowment for Democracy/

Үндэсний ардчиллын эндоумэнт

Oyu Tolgoi LLC

Оюу Толгой ХХК

Newcom Group

Ньюком Групп

XacBank

ХасБанк

The Nature Conservancy

Дэ Нэйче Консерванси

Urban Community Research Center for Asia

Азийн хот суурин газрын судалгааны төв

Жиргээ