Эл Жи Интернэйшнл Корпорацийн Тэтгэлэгт Хѳтѳлбѳр-2011.10.06
A state permitting clear perception and understanding; the area that may be seen distinctly or resolved into a clear image.

Эл Жи Интернэйшнл Корпорацийн Тэтгэлэгт Хѳтѳлбѳр-2011.10.06

-

-

-

-

-

-

-

ЭЛ ЖИ ИНТЕРНЭЙШНЛ КОРПОРАЦИЙН

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2011-2012

Эл Жи интернэйшнл корпораци нь Бүгд Найрамдах Солонгос улсын эдийн засгийн хөгжилд тэргүүлэх байр суурь эзэлдэг томоохон компаниудын нэг билээ. Импорт, экспорт, техник технологийн дамжуулалт зэрэг үйл ажиллагаагаараа өөрийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлхийн олон орны үйлчлүүлэгчдэд хүргэдэг юм. Сүүлийн үед эрдэс баялаг, байгалийн баялагийг хөгжүүлэх чиглэлийн бизнест компаний үндсэн үйл ажиллагаа болсон. Удаан хугацааны турш газрын нөөц баялагийг ашиглах зорилгоор Эл Жи интернэйшнл корпораци нь нүүрс, зэс, алт гэх мэт газрын баялаг олборлох төсөлд гадаадын олон улс оронд оролцож байгаа. Эл Жи интернэйшнл корпораци Зориг сантай хамтран дээд боловсролыг дэмжих зорилгоор 2011-2012 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийг 4 дахь жилдээ хэрэгжүүлэхээр зарлаж байна.

Хөтөлбөрт Улаанбаатар хотод байрлах их, дээд сургуулийн бакалаврын өдрийн ангийн 2 ба түүнээс дээш дамжаанд Геологи, Уул уурхайн чиглэлээр суралцаж буй 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж буй сургалтын төлбөрөө төлөхөд хүндрэлтэй байгаа оюутнууд оролцох боломжтой.

Шалгарсан 9 оюутны сургалтын төлбөрийг бүрэн төлөхөөс гадна шилдэг гурван оюутанд сар бүр 100 ам.долларын тэтгэлэг олгоно.

Бүрдүүлэх материал:

* Өргөдлийн маягт (татаж авах)

* Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл захидал

* Цээж зураг 1%

* Суралцсан хугацааны албан ёсны тамга гарын үсэг бүхий дүн

* Сургуулийн тодорхойлолт

* Өрхийн орлогын тодорхойлолт (Хорооны засаг даргын тодорхойлолт болон эцэг, эхийн цалингийн тодорхойлолт)

* Одоо суралцаж буй мэргэжлээ ямар учраас сонгосон бэ? Энэ нь Монголын ирээдүйд ямар нөлөө үзүүлэх вэ? гэсэн сэдэвтэй 500 үгтэй эссэ.

Эхний шатны шалгаруулалтыг бүрдүүлсэн материалыг үндэслэн явуулна. Зөвхөн шалгарсан оюутнуудыг ганцаарчилсан ярилцлаганд урих бөгөөд эцсийн дүн ярилцлагын үр дүнгээр гарна. Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд шаардлагатай материалыг 2011 оны 10-р сарын 21-ний дотор бүрдүүлэн Зориг санд авчирч өгнө үү.

Зориг сан

Энхтайвны өргөн чөлөө 17, Зориг сангийн байранд (Гадаад хэргийн яамны зүүн талд Зориг сангийн байр) биечлэн авчирч өгөх буюу

Төв шуудан, ш/х 357, Улаанбаатар хот 14210 шуудангийн хаягаар явуулна уу

Лавлах утас: 315444

И-мэйл: admin@zorigfoundation.org

www.zorigsan.org

Leave a Reply

Facebook-ээр холбогдох

Дэмжигчид

Swiss Agency for Development and Cooperation

Швейцарийн Хөгжлийн Агентлаг

Zorig Foundation USA

АНУ дахь Зориг сан

Zorig Foundation Japan

Япон дахь Зориг сан

Khan Bank Foundation

ХААН Банк сан

Rotary Club of Osaka Central

Осака Төв Ротари

Swiss “La Mensa E il Gregge” NGO

Швейцарийн ”Ла менса э ил грэггэ” ТББ

UNESCO

ЮНЕСКО

UNDP

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр

UNFPA

НҮБ-ын Хүн амын сан

UNICEF

НҮБ-ын Хүүхдийн сан

The Asia Foundation

АНУ-ын Азийн сан

Open Society Forum

Нээлттэй Нийгэм Форум

Denver Zoo

Денверийн амьтны хүрээлэн

Taiwan Foundation for Democracy

Тайваны Ардчиллын Сан

Rio Tinto

Рио Тинто

LG International

Эл Жи Интернэйшнл

Canada Fund

Канад сан

Embassy of the United States of America

АНУ-ын Элчин Сайдын Яам

Partnership for Transparency Fund

Партнэршип фор транспарэнси сан

Embassy of the Netherlands

Нидерланд Улсын Элчин Сайдын Яам

‘Plant Root’ Project of the Japanese Embassy

Япон улсын Элчин сайдын Яамны “Өвсний үндэс” хөтөлбөр

NED /National Endowment for Democracy/

Үндэсний ардчиллын эндоумэнт

Oyu Tolgoi LLC

Оюу Толгой ХХК

Newcom Group

Ньюком Групп

XacBank

ХасБанк

The Nature Conservancy

Дэ Нэйче Консерванси

Urban Community Research Center for Asia

Азийн хот суурин газрын судалгааны төв

Жиргээ