Оюунлаг Хүмүүн Монголын Баялаг Оюутны Тэтгэлэгт Хөтөлбөр – 2011.09.06
A state permitting clear perception and understanding; the area that may be seen distinctly or resolved into a clear image.

Оюунлаг Хүмүүн Монголын Баялаг Оюутны Тэтгэлэгт Хөтөлбөр – 2011.09.06



Оюу Толгой болон Рио Тинто компаниуд нь уул уурхайн бизнесийг тогтвортой хөгжлийн үзэлд тулгуурлан хамтрагч талуудад ашигтай, орон нутгийн хөгжлийг дэмжсэн, байгаль орчинд ээлтэй байдлаар эрхлэх эрхэм зорилготой.

Монгол Улсын боловсролын салбарыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд уул уурхай болон бусад холбогдох чиглэлээр суралцаж байгаа шилдэг оюутнуудад зориулан 2011-2012 оны тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна.

Тэтгэлэгт хөтөлбөрийн ерөнхий шалгуур:

  • Монгол Улсын иргэн байх
  • Дотоодын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 3, 4 дүгээр дамжааны өдрийн ангийн оюутан байх
  • Уул уурхай, Геологи, Механик, Цахилгаан, Хими, Барилгын инженер, Байгаль орчны чиглэлээр суралцаж байх
  • Сурлагын голч дүн 3.2-оос дээш байх
  • Бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх

Энэхүү хөтөлбөрт 55 оюутан сонгон шалгаруулж авах бөгөөд дараах тэтгэлэгийг олгоно. Үүнд:

  • Жилийн сургалтын төлбөр
  • Сар бүр 200,000 төгрөгийн тэтгэлэг
  • Хөдөө орон нутгийн оюутнуудын дотуур байрны төлбөр
  • Cонгогдсон оюутнууд Оюу Толгой болон Рио Тинто компаниудад дадлага хийх боломжтой
  • Шаардлага хангасан төгсөгчид Оюу Толгой компаниас зарласан ажлын байранд ажиллахаар өргөдөл гаргавал давуутайд үзнэ.

Бүрдүүлэх материал:

  • Бүрэн бөглөсөн анкет (энд дарж word файлаар, энд дарж pdf файлаар татаж авна уу)
  • 500-600 үгтэй эссэ. Одоо суралцаж байгаа мэргэжлээ яагаад сонгосон, сургуулиа төгсөөд эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу хэрхэн ажиллахаар төлөвлөж байгаа, нийгэмд тустай үйл ажиллагаанд хэрхэн оролцдог талаараа дэлгэрэнгүй бичнэ үү?
  • Сургуулийн тодорхойлолт
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Суралцсан хугацааны албан ёсны дүнгийн хуулбар
  • 1 хувь цээж зураг

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2011 оны 9-р сарын 19-ний өдрийн 17:00 цаг

Анхан шатны шалгаруулалтад тэнцсэн оюутнуудыг ярилцлагад урина

  • Хугацаанаас хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээж авахгүй
  • Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй.

Сонирхсон оюутнууд шаардлагатай материалыг монгол хэл дээр бүрэн бүрдүүлэн дараах хаягаар ирүүлнэ үү.

Зориг Сан (Гадаад харилцааны яамны зүүн талд)
Энхтайваны өргөн чөлөө – 17
Улаанбаатар хот
Утас: 315-444

Leave a Reply

Facebook-ээр холбогдох

Дэмжигчид

Swiss Agency for Development and Cooperation

Швейцарийн Хөгжлийн Агентлаг

Zorig Foundation USA

АНУ дахь Зориг сан

Zorig Foundation Japan

Япон дахь Зориг сан

Khan Bank Foundation

ХААН Банк сан

Rotary Club of Osaka Central

Осака Төв Ротари

Swiss “La Mensa E il Gregge” NGO

Швейцарийн ”Ла менса э ил грэггэ” ТББ

UNESCO

ЮНЕСКО

UNDP

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр

UNFPA

НҮБ-ын Хүн амын сан

UNICEF

НҮБ-ын Хүүхдийн сан

The Asia Foundation

АНУ-ын Азийн сан

Open Society Forum

Нээлттэй Нийгэм Форум

Denver Zoo

Денверийн амьтны хүрээлэн

Taiwan Foundation for Democracy

Тайваны Ардчиллын Сан

Rio Tinto

Рио Тинто

LG International

Эл Жи Интернэйшнл

Canada Fund

Канад сан

Embassy of the United States of America

АНУ-ын Элчин Сайдын Яам

Partnership for Transparency Fund

Партнэршип фор транспарэнси сан

Embassy of the Netherlands

Нидерланд Улсын Элчин Сайдын Яам

‘Plant Root’ Project of the Japanese Embassy

Япон улсын Элчин сайдын Яамны “Өвсний үндэс” хөтөлбөр

NED /National Endowment for Democracy/

Үндэсний ардчиллын эндоумэнт

Oyu Tolgoi LLC

Оюу Толгой ХХК

Newcom Group

Ньюком Групп

XacBank

ХасБанк

The Nature Conservancy

Дэ Нэйче Консерванси

Urban Community Research Center for Asia

Азийн хот суурин газрын судалгааны төв

Жиргээ