Швейцарийн Хөгжлийн Агентлагийн Тэтгэлэгт Хѳтѳлбѳр-2011.08.30
A state permitting clear perception and understanding; the area that may be seen distinctly or resolved into a clear image.

Швейцарийн Хөгжлийн Агентлагийн Тэтгэлэгт Хѳтѳлбѳр-2011.08.30

.

.

.

.

.

ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН

ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2011-2012

Монгол улсад шинэ залуу, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх нь цаашдын тогтвортой хөгжлийн гол түлхүүр билээ. Иймээс Зориг сан, Швейцарийн хөгжлийн агентлагтай (SDC) хамтран дотоодын их, дээд сургуулиудад амжилттай суралцаж буй оюутнуудыг дэмжих зорилгоор 2011-2012 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна.

Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго:

Сурлагын амжилт, нийгмийн идэвхи зүтгэлээр тэргүүлж буй хэдий ч санхүүгийн тодорхой бэрхшээлийн улмаас үргэлжлүүлэн суралцахад хүндрэлтэй байгаа оюутнуудыг урамшуулах, тэдний нийгмийн амьдралын идэвхи оролцоог хөхиүлэн дэмжих зорилготой.

Хөтөлбөрт хамруулах шалгуурууд:

-        Дотоодын их, дээд сургуулийн 2 болон түүнээс дээш дамжааны үндсэн ангид суралцаж буй оюутан байх

-        Сурлагын голч дүн 3,2 ба түүнээс дээш байх

-        Гэр бүл нь амжиргааны баталгаажих төвшинөөс доогуур орлоготой буюу сургалтын төлбөрийг төлөх санхүүгийн боломжгүй

-        Оюутан залуучуудын дунд зохиогддог нийгмийн аливаа үйл ажиллагаанд манлайлан оролцдог

Жич:

1.     Хөтөлбөрт хамрагдах оюутныг шалгаруулахдаа хөдөө орон нутгийн буюу хот суурин газар шилжин суурьшсан амьжиргааны төвшин доогуур өрхийн хүүхдүүдийг түлхүү харгалзан үзэх болно.

2.     Дээрх хөтөлбөрт бусад эх үүсвэрээс тэтгэлэг авч буй оюутнууд хамрагдах боломжгүй.

Хөтөлбөрт хамрагдагсдад тавигдах шаардлага:

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд хамтран нийгэмд тустай жижиг хэмжээний төсөл боловсруулан хэрэгжүүлнэ.

Бүрдүүлэх материал:

-        Өргөдлийн маягт (татаж авах)

-        Суралцсан хугацааны албан ёсны дүнгийн хуулбар

-        Өрхийн ам бүл, орлогын тодорхойлолт (Харьяа хороо буюу багийн засаг даргын тодорхойлолт, эцэг эхийн цалингийн тодохойлолт)

-        Нийгмийн идэвхи оролцоог үнэлсэн тодорхойлолтууд (сертификат, батламжийн хуулбар)

-        Нэг хувь цээж зураг

-        “Тэтгэлэгт хөтөлбөрт өрсөлдөх миний давуу талууд” гэсэн сэдвээр 500 үгтэй эссэ бичих

Шалгаруулалт:

Урьдчилсан шалгаруулалтыг бүрдүүлсэн материалыг үндэслэн, дээр дурдсан шалгуурын дагуу явуулна. Шалгарсан оюутнуудыг ганцаарчилсан ярилцлаганд урьж, ярилцлагын үр дүнгээр эцсийн шалгаруулалтыг хийнэ. Шалгаруулалтыг Зориг сан болон SDC-ийн ажилтнуудаас бүрдсэн комисс зохион байгуулна.

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд шаардлагатай материалыг 2011 оны 9-р сарын 29-ны 17 цагаас өмнө бүрдүүлэн Зориг санд авчирч өгнө.

Зориг сан (Гадаад хэргийн яамны зүүн талд Зориг сангийн байр)

Байршил:                      Энхтайвны өргөн чөлөө 17

Шуудангийн хаяг:           Төв шуудан, ш/х 357

Утас:                             315444

Email:                           admin@zorigfoundation.org

Вэб хуудас:                   www.zorigsan.org

Leave a Reply

Facebook-ээр холбогдох

Дэмжигчид

Swiss Agency for Development and Cooperation

Швейцарийн Хөгжлийн Агентлаг

Zorig Foundation USA

АНУ дахь Зориг сан

Zorig Foundation Japan

Япон дахь Зориг сан

Khan Bank Foundation

ХААН Банк сан

Rotary Club of Osaka Central

Осака Төв Ротари

Swiss “La Mensa E il Gregge” NGO

Швейцарийн ”Ла менса э ил грэггэ” ТББ

UNESCO

ЮНЕСКО

UNDP

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр

UNFPA

НҮБ-ын Хүн амын сан

UNICEF

НҮБ-ын Хүүхдийн сан

The Asia Foundation

АНУ-ын Азийн сан

Open Society Forum

Нээлттэй Нийгэм Форум

Denver Zoo

Денверийн амьтны хүрээлэн

Taiwan Foundation for Democracy

Тайваны Ардчиллын Сан

Rio Tinto

Рио Тинто

LG International

Эл Жи Интернэйшнл

Canada Fund

Канад сан

Embassy of the United States of America

АНУ-ын Элчин Сайдын Яам

Partnership for Transparency Fund

Партнэршип фор транспарэнси сан

Embassy of the Netherlands

Нидерланд Улсын Элчин Сайдын Яам

‘Plant Root’ Project of the Japanese Embassy

Япон улсын Элчин сайдын Яамны “Өвсний үндэс” хөтөлбөр

NED /National Endowment for Democracy/

Үндэсний ардчиллын эндоумэнт

Oyu Tolgoi LLC

Оюу Толгой ХХК

Newcom Group

Ньюком Групп

XacBank

ХасБанк

The Nature Conservancy

Дэ Нэйче Консерванси

Urban Community Research Center for Asia

Азийн хот суурин газрын судалгааны төв

Жиргээ