Санжаасvрэнгийн Зоригийн (1962-1998) намтар ба Монголд ардчилал vvсч тєлєвших явцын эхний 10 жил
1962 он: Монголын дээд боловсролын салбарын томоохон зvтгэлтнvvдийн нэг, МУИС-ийн декан, Боловсролын яамны орлогч сайдын албыг хашиж явсан Санжаасvрэнгийнд хоёр дахь хvv нь мэндэлжээ. Тvvний эх, их эмч Доржпалам нь Оросын нэрт эрдэмтэн, монголын анхны газрын зургийг зохиогч, монгол судлаач А. Симуковын охин. Тэрбээр хар нялхдаа єнчирч , монгол эх эцгийн гар дээр єсєж єндийсєн тєдийгvй Монголд европ эмнэлгийг дэлгэрvvлэхэд хvчин зvтгэж явсан зєвлєлтийн эмч эмэгтэйн дvрийг оюутан vедээ уран сайхны кинонд бvтээж олны танил болжээ. С. Зориг нэг ах, охин дvvтэй. “…Зориг ах багадаа их шартай, том ах бид хоёрыг бодвол илvv эрх танхи байсан. Ямартаа л тариа тариулахад би vг дуугvй тариулдаг, харин Зориг ах гартаа том цаг атгачихаад таривал би энэ цагийг эвдэлнэ шvv гээд орон доороос гардаггvй хvvхэд байж билээ. ” Дvv С. Оюун“… Аав Москвад аспирантурт байхдаа ээж бид хоёрыг Москва руу авч явсан юм. Зоригт хэлэлгvй галт тэрэг хєдлєнгvvт намайг шууд цонхоор аваад явсан. Тэгэхэд єєрийг нь vлдээсэнд Зориг маш их уурлаж, ээж аавын авч єгсєн 2кг “48-ийн” чихрийг тємєр замын тавцангаар нэг шидэж байж билээ. Харин Оюун маань нэг муухан инээмсэглээд гараараа даллаж vдсэнийг тодхон санаж байна”.
Ах С. Баяр