Зориг Сан
Би монгол хүний саруул ухаанд итгэдэг.С.Зориг

Шилжин суурьшигч таньтай хамт (2005-2008)

ЮНЕСКО-той хамтран 2005-2007 онд Улаанбаатар хотын зарим дүүрэгт хөдөөнөөс шилжин суурьшсан иргэдэд хотын амьдралд дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой төслийг амжилттай хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд оролцогчдыг амьдрах ухаан болон бусад чадваржуулах сургалтад хамруулан хууль эрх зүй, эрүүл мэндийн зэрэг мэдлэг олгон өрхийн орлогоо нэмэгдүүлэхэд нь тусладаг. Мөн төсөлд оролцсон шилжин суурьшигчид, тэдэнтэй шууд харьцаж ажилладаг төрийн үйлчилгээний байгууллагын ажилтнуудын дунд МУИС-ын Хүн амын сургалт, судалгааны төвтэй хамтран хийсэн тоон болон чанарын судалгаанууд дээр үндэслэн шилжилт хөдөлгөөнийг зохицуулах бодлогын зөвлөмж боловсрууллаа. 2006 оны 11-р сарын 1-нд Төрийн ордонд иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудын 70 гаруй төлөөлөгч оролцсон уулзалт зохион байгуулж боловсруулсан зөвлөмжөө танилцуулан санал солилцсон. Төслийн үйл ажиллагааны төгсгөлд буюу 2007 оны 10-р сарын 6-нд “Шилжин суурьшигч таньтай хамт” иргэд, олон нийтэд зориулсан нээлттэй өдөрлөгийг Хаанбанк Театрт зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд Улаанбаатар хотын болон зарим дүүргийн газар, албадтай хамтран шилжин суурьшигчдад хамгийн хэрэгцээтэй иргэний бичиг баримтын бүртгэл, эрүүл мэнд, нөхөн үржихүй, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, нийгмийн даатгал, боловсролын сэдвээр мэдээлэл, зөвлөгөө өгсөн. Улаанбаатар хотод хөдөө орон нутгаас шилжин ирэгсэдийн тоо буурахгүй байгаа энэ үед тэдэнд хотын амьдралд дасан зохицож хөлөө олоход нь туслах хэрэгцээ шаардлага оршсоор байна. Тиймээс НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгээр шилжин суурьшигч хамгийн ихтэй СХД-ийн 8 хорооны шилжин суурьшигчдад туслах, тэдэнд төрийн үйлчилгээ үзүүлдэг хорооны ажилтнуудын чадавхийг сайжруулах төслийг 2007-2008 онд хэрэгжүүллээ. Нийт 3000 гаруй шилжин суурьшигч төсөлд хамрагдан үр шимийг нь хүртсэн юм.

Холбоотой мэдээлэл

МЭРГЭЖИЛТЭН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ТАНИЛЦУУЛГА
МЭРГЭЖИЛТЭН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ТАНИЛЦУУЛГА
МЭРГЭЖИЛТЭН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ТАНИЛЦУУЛГА Мэргэжилтэн Солилцооны Хөтөлбөр (МСХ) нь Монгол болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсуудын (БНХАУ) төрийн бус байгууллагад ажиллаж буй мэргэжилтнүүдэд зориулсан зургаан долоо хоногийн ...
ЛУБИ-ЖЕНКИНС СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР
ЛУБИ-ЖЕНКИНС СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР
Хөтөлбөрийн тухай: Зориг сан болон АНУ ын Денвер Эгч Дүүс Хотын Зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж буй Люби Женкинс Сурагч Солилцооны Хөтөлбөр нь ерөнхий боловсролын сурагчдад манлайллын ур чадварыг ...
Women's Leadership program 2017 - Selection guideline
Women's Leadership program 2017 - Selection guideline
Women’s Leadership Program 2017 Application Process Key Dates: Applications open - 26 August, 2016 Applications close - 29 September, 2016 (18:00 PM) Shortlist notification - 30 September, ...