Зориг Сан
Би монгол хүний саруул ухаанд итгэдэг.С.Зориг

Халамжийн төслүүд

  • Нийслэлийн зарим дүүрэг болон орон нутгийн эмнэлгийн байгууллагуудад тусгай зориулалтын ор, тоног төхөөрөмж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд суга таяг, тэргэнцэр олгосон
  • Өмнөговь, Дорнод аймгуудад малжуулах төсөл хэрэгжүүлж 100 гаруй өрхийг амьжиргааны эх үүсвэртэй болоход нь тусалсан
  • Орон нутгийн иргэдэд хүнсний ногоо тарих, гар аргаар арьс шир боловсруулах, үндэсний гутал, эмээлийн гөлөм зэргийг хийж сурган мужааны ажил эрхлэх дадлагатай болгох, эсгий, эсгий эдлэлийн өрхийн үйлдвэрлэл эрхлэхэд нь туслаж шаардлагатай үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж олгосон
  • Улаанбаатар хотын гэр хороололд худаг барих 4 төсөл хэрэгжүүлсэн
  • Япон Улсын Осака Төв Ротари клубтэй хамтран Эх Нялхасын Эрдэм Шинжилгээний төвд 16 багц тариурын аппарат олгосон
  • Улаанбаатар хотын орон гэргүй 48 айлд Осака Төв Ротари клубын дэмжлэгтэйгээр таван ханатай гэр өгсөн
  •  “Монгол дахь ядуурал түүнийг даван туулах нь: өнөөгийн чиг хандлага ба ирээдүйн судалгааны хэрэгцээ шаардлага” сэдэвт семинарыг 2009 оны 3 дугаар сард Германы эдийн засгийн судалгааны хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан
  •  НХХЯ-ны Хүнс тэжээл нийгмийн халамжийн хөтөлбөрийн судалгааны ажлын төслийг 2009 оны 7сард хэрэгжүүлж судалгааны 1,3,4-р багцад нэн ядуу өрхийн нийт 11 222 хамрагдагчийг баталгаажуулах ажлыг Говь-Алтай, Завхан, Ховд, Увс, Баян-Өлгий, Баянхонгор аймаг, Улаабаатар хотын СХД, БЗД, Налайх, Багахангай, Багануур дүүрэгт амжилттай гүйцэтгэсэн
  •  Япон болон АНУ-ын хүмүүнлэгийн байгууллагуудтай хамтарч орлого багатай өрхөд хүмүүнлэгийн тусламжийн бараа болон хүүхдийн сургалтийн хэрэгсэлийг удаа дараа олгож ирсэн

Холбоотой мэдээлэл

МЭРГЭЖИЛТЭН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ТАНИЛЦУУЛГА
МЭРГЭЖИЛТЭН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ТАНИЛЦУУЛГА
МЭРГЭЖИЛТЭН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ТАНИЛЦУУЛГА Мэргэжилтэн Солилцооны Хөтөлбөр (МСХ) нь Монгол болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсуудын (БНХАУ) төрийн бус байгууллагад ажиллаж буй мэргэжилтнүүдэд зориулсан зургаан долоо хоногийн ...
ЛУБИ-ЖЕНКИНС СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР
ЛУБИ-ЖЕНКИНС СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР
Хөтөлбөрийн тухай: Зориг сан болон АНУ ын Денвер Эгч Дүүс Хотын Зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж буй Люби Женкинс Сурагч Солилцооны Хөтөлбөр нь ерөнхий боловсролын сурагчдад манлайллын ур чадварыг ...
Women's Leadership program 2017 - Selection guideline
Women's Leadership program 2017 - Selection guideline
Women’s Leadership Program 2017 Application Process Key Dates: Applications open - 26 August, 2016 Applications close - 29 September, 2016 (18:00 PM) Shortlist notification - 30 September, ...