Зориг Сан
Би монгол хүний саруул ухаанд итгэдэг.С.Зориг

Залуус ба боловсрол / Хэрэгжсэн

Англиар яригчдын илтгэлийн уралдаан

Зориг сан Монголын англиар яригчдын холбоотой (ESUM) хамтран 2008, 2009 онуудад англиар яригчдын илтгэлийн уралдааныг Хаанбанк сан болон Их Британий Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр зохион байгууллаа. Шалгарсан хоёр оролцогч Лондон хотноо зохиогддог олон улсын англиар яригчдын илтгэлийн уралдаанд амжилттай оролцсон.

Зүүн хойд Азийн орны хүүхдүүдийн зуны уулзалт

Зүүн хойд Азийн бүс нутгийн хүүхэд багачуудыг ойртуулан нөхөрлүүлэх, бие биенээ хүндэтгэх үзлийг бий болгох зорилготой энэхүү уулзалт нь 2001 оноос эхэлсэн бөгөөд 2004 он хүртэл Япон улсад, 2005 онд БНСУ-д, 2006-2008 онуудад Монгол Улсад зохион байгуулагдсан юм.

Зохион байгуулагчид: Kid’s AU camp, Монголын гүйцэтгэгч хороо

Хамтран зохион байгуулагч: Монгол Улсын Засгийн газар, Элчин сайдын яамд, Kid’s AU Хүүхдийн азийн олон улсын төв, Улаанбаатар JCI, Зориг сан.

Дэлхийн ирээдүйн лидерүүдийн чуулга уулзалт

1968 оноос хойш АНУ-ын Вашингтон хотноо зохиогдож буй энэхүү чуулга уулзалтын зорилго нь дэлхийн олон орны ирээдүйн лидер залууст хөгжлийн тулгамдсан асуудлууд, нийгмийн бодлогын асуудлаар санал солилцох боломж олгох, тэднийг АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаатай танилцуулж, ардчилсан улсын иргэд, хууль тогтоогчид, экспертүүд, мэргэжлийн холбоод болон бизнесийн байгууллагуудын гүйцэтгэх үүргийн талаарх туршлагатай танилцуулах явдал юм.

Хөтөлбөрийг АНУ-ын Конгрессын гишүүд, нэр хүндтэй шүүгчид, нөлөө бүхий лидерүүд удирдан явуулдаг. АНУ дахь Зориг сантай хамтран энэхүү нэр хүндтэй бөгөөд сонирхолтой хөтөлбөрт 2003-2005 онд дөрвөн монгол оролцогчийг шалгаруулан оролцуулсан.

Сайн засаглал
Залуус ба боловсрол
Нийгмийн хөгжил