Зориг Сан
Би монгол хүний саруул ухаанд итгэдэг.С.Зориг

Холбоо барих

Зориг Санд тавтай морилно уу!

Oyun Sanjaasuren

Бид “Зориг сан Ардчиллын төлөө” уриатайгаар үйл ажиллагаа явуулдаг юм. Сан маань чухам ямар зорилгоор байгуулагдсаныг бидний уриа хэлж өгч чадна гэж бодож байна.

С.Зориг нөхдийнхөө хамт 1990 онд эхлүүлсэн нийгмийг ардчилах их үйлсэд хувь нэмрээ оруулах нь Зориг Санг үүсгэн байгуулагчид, ажиллагсадын хүсэл билээ. Бид үүнийхээ төлөө амжилттай бас тууштай ажиллаж байгаа гэдэгтээ итгэлтэй байна.

Бидний ажил үйлстэй танилцана уу. Тэгээд санал бодлоо хуваалцаарай, баярлалаа.

Хүндэтгэсэн,

Зориг сангийн Тэргүүн Санжаасүрэнгийн ОЮУН

Бидний эрхэм зорилго

Нийгэмд ардчиллын үнэт зүйлсийг хэвшүүлэх, хүний эрх, эрх чөлөө, нийгмийн шударга ёсыг бэхжүүлэх, олон ургальч үзлийг дээдлэх, эрх баригчдын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод байлгаж хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэнэ.

Бидний үндсэн үйл ажиллагаа

  • Ил тод байдал, хариуцлагын тогтолцоог дээшлүүлэх болон авилгын эсрэг үзэл санааг сурталчлах, олон нийтийг энэ чиглэлд гэгээрүүлэх
  • Залуучуудын иргэний боловсролыг дээшлүүлэх, ардчилалд тэдний оролцоог идэвхжүүлэн нэмэгдүүлэх
  • Хүний эрх, эрх чөлөөг хамгаалж баталгаажуулах, хууль зүйн актуудыг боловсронгуй болгох, олон нийтэд хүргэх

Зориг Сангийн хамтрагч АНУ дахь Зориг Сан

АНУ дахь Зориг Сан нь Монгол Улсад өрнөсөн ардчилсан шинэчлэл, чөлөөт зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхэд туслах зорилго бүхий Вержиния мужийн Александриа хотод бүртгэлтэй ашгийн бус байгууллага юм. Тус Сан Зориг сангийн хэрэгжүүлж буй Залуу Удирдагч хөтөлбөр, Америк-Монгол сургуулиудын түншлэл болон Оюутны тэтгэлэгт хөтөлбөрүүдийн гол хамтрагч бөгөөд дэмжигч билээ.