Зориг Сан
Би монгол хүний саруул ухаанд итгэдэг.С.Зориг

Байгаль Орчны Манлайлагч Xөтөлбөр

Байгаль Орчны Манлайлагч Xөтөлбөр

Зориг сангийн Байгаль Орчны Манлайлагч Хөтөлбөр (EFP) 8 сарын турш үргэлжилдэг, 22-25 насны залуу мэргэжилтнүүдэд зориулсан хөтөлбөр юм. Уг хөтөлбөрт Монголд тулгарч буй байгаль орчны өргөн хүрээний асуудлуудын тухай ойлголт, мэдлэгээ тэлэх хүсэлтэй чадварлаг залуусыг сонгож хамруулдаг бөгөөд хөтөлбөрийн турш манлайллын чадварыг бэхжүүлэх зорилго бүхий хичээлүүдийг ордогоороо онцлогтой.

2013 он EFP-ийн хувьд амжилттай жил болж өнгөрлөө. Семинар, чуулган, танилцах аялал зэрэг 29 үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, стратегийн онц ач холбогдол бүхий Оюу Толгой уурхай, Хөвсгөл Нуурийн Тусгай Хамгаалттай Газар зэрэгтэй биечлэн танилцсан. Хөтөлбөрийн уламжлалт ёсоор оролцогчид нийгмийн хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэхийн сацуу бичил төсөл болон EFP хөтөлбөрийн үйл ажиллагааг сошиал медиа ашиглан олон нийтэд сурталчилан таниулах ажлуудыг давхар хийсэн.

Энэ жил EFP хөтөлбөрийг 16 чадварлаг залуус төгссөн бөгөөд Төсгөсчдийн Холбоог албан ёсоор байгуулсан.

Хөтөлбөрийг дэмжигч байгууллагууд: Ньюком Грүпп, ХасБанк

Холбоотой мэдээлэл

МЭРГЭЖИЛТЭН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ТАНИЛЦУУЛГА
МЭРГЭЖИЛТЭН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ТАНИЛЦУУЛГА
МЭРГЭЖИЛТЭН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ТАНИЛЦУУЛГА Мэргэжилтэн Солилцооны Хөтөлбөр (МСХ) нь Монгол болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсуудын (БНХАУ) төрийн бус байгууллагад ажиллаж буй мэргэжилтнүүдэд зориулсан зургаан долоо хоногийн ...
ЛУБИ-ЖЕНКИНС СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР
ЛУБИ-ЖЕНКИНС СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР
Хөтөлбөрийн тухай: Зориг сан болон АНУ ын Денвер Эгч Дүүс Хотын Зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж буй Люби Женкинс Сурагч Солилцооны Хөтөлбөр нь ерөнхий боловсролын сурагчдад манлайллын ур чадварыг ...
Women's Leadership program 2017 - Selection guideline
Women's Leadership program 2017 - Selection guideline
Women’s Leadership Program 2017 Application Process Key Dates: Applications open - 26 August, 2016 Applications close - 29 September, 2016 (18:00 PM) Shortlist notification - 30 September, ...